Эвшээх үед амаар дамжиж буй агаар ходоод хүртэл дамждаг аж. Энэ бүхэн ердөө 5-10 секундын дотор болж өнгөрнө.
Тайлбарлан дүгнэхэд эл энгийн үзэгдлийн мөн чанарыг шинжлэх ухаан хэдэн арван жилийн турш судалсан байдаг аж.
Хүмүүс ядарсан эсвэл нойр дутуу үед эвшээх нь олширдог бөгөөд хэн нэгэн хүнийг эвшээхийг харвал өөрийн эрхгүй дагаж эвшээдэг нь тун сонирхолтой.
Тэгэхээр эвшээх нь халдварладаг гэж дүгнэж болох нь. Харин үүний үнэн эсэхийг туршаад үзээрэй.