Хоол хүнс бол хамгийн шилдэг эм юм. Та өдөр бүр яаруу сандруу гадуур хооллож, эсвэл огт хооллохгүй явсаар оройн хоолоо идэж байна уу?. Тэгвэл таны эрүүл мэндэд ач тустай саладыг маш хурдан бэлдэж, өдрийн цайндаа идэхэд тохиромжтой юм. Энэхүү эрүүл Броколи салатны жор нь дотрыг хоргүйжүүлэх найрлагатай бодисуудыг агуулсан байдаг.
Ашиглагдах материал:
1 том броколи байцаа
1 аяга нарыг хатаасан улаан лооль
1 жижиглэсэн сонгино, улаан сонгино
1 нимгэн зүссэн бяслаг
хагас аяга чидун тос
2 халбага нимбэгний шүүс
1 халбага зөгийн бал эсвэл агч сироп
1 дарсан эсвэл татсан сармис
1 халбага хатаасан oregano
1 халбага Dijon гич
1 халбага давс
Дунд зэргийн хэмжээтэй саванд, цэцэгт байцаа, улаан лооль, улаан сонгино, зэргийн хамт хийнэ.
Жижиг саванд хагас аяга чидун тос, 2 халбага нимбэгний шүүс, 1 халбага зөгийн бал эсвэл агч сироп, 1 дарсан эсвэл татсан сармис, 1 халбага хатаасан oregano, 1 халбага Dijon гич, 1 халбага давсийг сайтар холино.
Саладаа холиод 30 мин турш битүү хадгална. Амт нь холилдож грек салад бэлэн боллоо. Та өөрийн дуртай ногоогоо нэмэн саладаа хүссэнээрээ өөрчлөн хийж идэх боломжтой.