Говь-Алтай аймгийн ихэнх сумдын малын бэлчээр, тариалангийн талбайд гол хөнөөл учруулж буй үлийн цагаан оготно устгах ажлыг зохион байгуулахаар аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, 2019 оны 11 дүгээр сарын 20-оос үүрэгт ажлаа эхлүүллээ.
Энэхүү ажилд Зоонозын өвчин судлалын төвөөс Д.Өсөхжаргал, Б.Гантулаг, Б.Батзаяа, Б.Алексей, Ц.Батмөнх, Н.Пагмадулам албан хаагчид оролцлоо.
Үлийн цагаан оготнотой энгийн механик болон микро биологийн аргаар тэмцэх ажлын хүрээнд Шинжлэх ухааны “Шим” ХХК-ний Бактобромадиолан бэлдмэлийг үлийн цагаан оготно их тархсан бүсэд хорт тэжээлийн урхи маягаар хордуулса тариаг цацаж таарсан байна.