Өдөр тутмын хэрэглээ махан бүтээгдэхүүний тухай

Идээ ундааг зөв хэрэглэвэл бие махбодийг тэжээн төлжүүлэх чухал суурь болдог ч буруу хэрэглэвэл бие махбодид үлэмж их хохирол учруулдаг юм. Монголын уламжлалт анагаах ухаанд идээ ундааг өвчнийг анагаах дөрвөн эрдмийн тэргүүн хэмээн үздэг юм. Хүний сэтгэл санаа, гоо үзэмж хоол унднаас ихээхэн шалтгаалдаг. Эрдэмтэд хүний бие махбодид үүсч болох өвчний 60-н хувь нь хоол тэжээлийн замаар үүсгэгддэг буюу буруу хооллосонтой холбоотой байдгийг тогтоожээ. Монголчууд жилийн аль ч улиралд махан хүнсийг өргөн хэрэглэдэг. Бидний өдөр тутам хэрэглэдэг махан бүтээгдэхүүн бие махбодид ямар нөлөө үзүүлдэг бол.

 

Үхрийн мах: Энэ мах нь тослог, амтлаг сэрүүн чанартай. Биеийг шимжүүлэх, хий хавсарсан халууныг дарах бөгөөд жил өнжөөж хэрэглэвэл хий дарах сайн талтай. Шим тэжээлийн хувьд тэгш чанарын, бүлээн байдаг тул голдуу өвөл хаврын улиралд хэрэглэвэл зохимжтой.

 

Тэмээний мах: Амтлаг бөгөөд хорыг тайлах, хижгээс сэргийлэх сайн талтай. Тэмээний махыг сайн хэрэглэвэл цээж дүүрэх өвчинг эмнэдэг. Тэмээний яс шээс хаагдсныг засна. Ялангуяа хавтгайн тосыг хайлуулаад 50 гр усаар даруулж өлөн элгэн дээрээ уувал настай хүний хөл гарын шөрмөс татдаггvй. Тэмээний өөх өрөөл татах өвчин, хорт хавдар зэрэг өвчнийг засна.

 

Адууны мах: Амтлаг халуун болохоор илчийг үүсгэх, бөөр бэлхүүсний хvйтэн шар усыг арилгах, идээ бээрийг зогсоох хатаах зэрэгт сайн байдаг. Адууны мах халуун чанартай учир царцдаггvй. Хоол хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг хүмүүс цусны даралт, хорт хавдар зэрэг өвчинд барагтай бол өртдөггүй.

 

Тураг гөрөөсний мах: Олонх нь амтлаг гашуувтар бөгөөд хөнгөн сэрүүн чанартай. Тамирыг тэнцүүлж хавсарсан халууныг арилгадаг. Бугын хосонд өөхийг нь чихэж шарж идэхэд хорт хавдар үе мөч хөшиж өвдөхөөс сэргийлнэ.

 

Зэрлэг гахайн мах: Амтлаг, хүнд, тослог тул нойрсуулах алжаал ядаргааг тайлах, хоолонд дурлуулах, дусал хүчийг нэмэх чадалтай хүний биед нэн чухал хэрэгцээтэй мах юм. Зэрлэг гахайн цөсийг архиар даруулан уухад шээс хаагдсныг тавиулна. Мөн цөсний чулууг унагана.

 

Туулайн мах: Амтлаг гашуун, ширүүн чадалтай энэ мах ходоодны илчлэгийг үүсгэх, хүйтнээр суулгахыг зогсооно. Өндөр настай хүн хэрэглэхэд нэн тохиромжтой. Туулайн мах зүрх, элэг дэлүү, бөөрний өвчнийг анагаах чадалтай.

 

Тарвагны мах: Тослог, хүнд, бүлээн чанартай тул “чийгийн өвчин, хүйтэн хий, ходоодны өвчин, бөөрний өвчнүүдийг арилгадаг. Хүний бие махбодид нэн хэрэгтэй бодис агуулна. Тарвагны махны өөх гавлын яс, элэг цөс, шүд, давсаг зэргийг эмнэх эмэнд оруулдаг.

 

Чонын мах: Үргэлж идэх амьтны мах биш боловч эмчилгээний зориулалтаар хүнсэнд хэрэглэнэ. Чонын мах хүйтэн хийгээр толгой өвдөхийг намдааж шингээх чадварыг сайжруулан хvч чадварыг сэлбэдэг. Чонын ходоод нь ходоодны хүчил багадсан, хилэн хоолой хавдах, сахуу өвчнийг анагаах чадалтай.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих