better-call-saul-season-4-bob-odenkirk-jimmy-mcgill-saul-goodman-mask-diy_1200x707

Өөрийгөө нэгдүгээрт тавих нь хамгийн зөв алхам

Өдрийн турш бид анхаарлынхаа дийлэнх хувийг өөртөө биш өөр зүйлд хандуулдаг. Та өөрийгөө хамгийн эхэнд тавьбал ямар өөрчлөлт гарахыг хараарай.

Өөрийн хэргээ өөрөө бүтээнэ

Та бол лидер болохоос хэн нэгнийг дагагч биш. Мэдээж та хэн нэгний зөвлөгөөг сонсож болох боловч та өөрөө бүх асуудлаа шийдэж чадна.

Та бол хүчтэй болоод бие даасан хүн

Та өөрийн 2 хөл дээрээ босоод, хэн нэгний тусламжгүйгээр өөрөө шийдвэр гаргаж чадна. Хэн нэгнээс тусламж эрэх бол таны стиль биш.

Та эргэн тойрноо өөрөөр харж эхэлнэ

Даваа гариг бусад өдрөөс өөр гэж бодож байна уу? Энэ өдөр хүн бүхэн дургүй. Харин та яагаад өөрөөр харж болохгүй гэж? Даваа гариг бол таны хамгийн ихээр анхаарах ёстой өдөр шүү дээ.

Өөрийгөө хөгжүүлэх цаг гарга

Фитнесст явах, ажилдаа өөрийн хүслээр уягдах, шинэ хоолны жор сурах гэх мэт бүх зүйлс нь таныг илүү ихээр хөгжүүлнэ гэдэгт итгэж байна. Та ямар хоббитой вэ? Түүнийгээ заавал  давхар хөгжүүлээрэй.

Өөрийнхөөрөө байх нь аймар зүйл биш

Хэн нэгний дуураймал хүүхэлдэй байна гэдэг онцгүй л юм. Та бол ТА шүү дээ.

Бусдын юу гэж бодох танд хамаагүй

Бусдад таалагдах гэж хувцаслах нь утгагүй хэрэг. Танд ямар хувцас таалагдаж байна, түүнийгээ л өмс.

Та өөртөө шинэ нээлт хийнэ

Өөрийнхөөрөө байснаар та огт байгаагүй зан чанараа ч олж магадгүй. Ер нь юунд дуртайгаа зарим хүмүүс мэддэггүй шүү дээ.

Та юунд ч харамсахгүй

Өөртөө зориулж цаг гаргахад юунд харамсана гэж? Харин ч та дараа нь өөртөө талархах вий.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих