Өдрийн хоолны дараа хэн хүнгүй нойрмоглож, түрхэн зуур ч болов ширээгээ дэрлээд унтахыг хүсдэг. Гэвч ажлын нөхцөл шаардлагаас болоод тэр бүр хүслээ гүйцээж чадалгүй, ширээний ард толгой дохин суух нь элбэг. Тэгвэл хүн өдрийн цагаар заавал унтах хэрэгтэй юу, тийм бол яг хэдийд, хэр хугацаанд унтвал зохистой болохыг Пенсильванийн их сургуулийн судлаачид тогтоосон байна.
Өдрийн 13-16 цагийн хооронд ойролцоогоор 10-20 минут дугхийгээд авах нь хамгийн тохиромжтой гэж судлаачид олон янзаар судалгаа хийсний дүнд тогтоосон байна. 13-16 цагийн хооронд түр зуур унтаад авах нь шөнийн нойронд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүйгээр та хэвийн нойрсох боломжтой. Харин үүнээс оройтсон тохиолдолд унтаад хэрэггүй. Учир нь тийм орой унтсан тохиолдолд шөнө нойр хулжих гэх мэтээр нөлөөлж эхэлдэг байна.