Гурав тоолоход 100км хүртэл газарт хурдалж чадах жинхэнэ эрч хүчний унаа, галзуу төмөр хөлөг LiveWire-ийг захиалганд авч эхэлжээ.
Шинэ мотоциклийн үнэ $29,799-ээс эхлэх бөгөөд наймдугаар сард эзэндээ хүрэх юм байна.
2014 оноос эхлэн Харли Дэвидсон цахилгаан хөдөлгүүрт мотоциклийн тухай ярьж эхэлсэн бол өнөөдөр л зах зээлд гарах бодитой бүтээгдэхүүн болж ийнхүү эзэддээ очиход бэлэн болжээ.
Захиалгын хувьд Лас Вегаст нээгдэж байгаа CES /Consumer Electronics Show/ 2019 үзэсгэлэнгийн үеэр Харли Дэвидсон өөрийн анхны цахилгаан хөдөлгүүрт мотоцикль болох LiveWire-ийг танилцуулан ийнхүү урьдчилсан захиалга авч эхэлсэн гэнэ.
Энэхүү хүчтэй техник нь гурван секундын дотор 0-ээс 96 км/цаг хүртэл хурдалж чаддаг, нэг цэнэглэлтээр 180 орчим километр зам туулах бөгөөд орчин үеийн болон сонгодог хэв маягийг хослуулсан LiveWire өөрийн гар утасны аппликэшнтай, хуруугаар удирддаг /touch/ хяналтын дэлгэцтэй байна.