big bang

“Big Bang”-ийн гишүүдийн дуулиан тасрахгүй байна

Эрч хүчтэй дуу, бүжгээрээ нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан Өмнөд Солонгосын “Big Bang” хамтлаг уран бүтээлээсээ түр завсарлаад байгаа билээ. Эх орондоо төдийгүй дэлхийн хэмжээнд яригддаг тус хамтлагийн гишүүд 30 насны босго алхаж, К-поп хамтлагуудын дунд ахмадын тоонд багтах болсон ч томоожих болоогүй бололтой.

Таван гишүүнтэй “Big Bang” хамтлагийн гурван гишүүн одоогоор хэрэг төвөгт орооцолдож, хамтлагийнхаа нэр хүндийг сэвтүүлээд байгаа юм.

Seungri-big bang Хамтлагийн гишүүн, өдгөө 29 настай Сэнри өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт /2019.02.28/ хар тамхины хэргээр Сөүл хотын цагдаагийн газарт найман цаг орчим байцаагджээ.

Түүний эзэмшдэг шөнийн клуб хар тамхи мансууруулах бодисоор үйлчилж байна, мөн бэлгийн хүчирхийлэл үйлдэгдсэн гэх хэргээр түүнийг байцаасан нь энэ аж.

Харин шинжилгээгээр тэрбээр өөрөө хар тамхи хэрэглээгүй нь тогтоогдсон байна.”Big Bang” хамтлагийн харьяалагддаг “YG Entertainment” хэрэв мөрдөн шалгах ажиллагаагаар энэ бүхэн үнэн гэдэг нь нотлогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно.

Харин худал цуурхал тараасан байвал мөн л хуулийн дагуу зохих хариуцлага тооцож, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ мэдэгджээ.

Сөүлийн хамгийн баян тансаг бүс болох Гангнам дүүрэгт орших “Burning sun” гэх уг шөнийн клуб нь гэмт хэргийн үүр уурхай гэж нэрлэгддэг. Өмнө нь энэ клубээр үйлчлүүлж буй эмэгтэйчүүдэд мансууруулах бодис санаатайгаар өгч хүчирхийлдэг гэсэн шуугиан гарч байжээ. Энэ удаагийн дуулиан түүний анхны хэрэг биш бөгөөд 2012 онд нэгэн эмэгтэй өөрийг нь хүчирхийлэхийг завдсан гэж түүний эсрэг гомдол мэдүүлж байсан ба “YG Entertainment” үүнд ямар нэгэн хариу мэдэгдэл гаргалгүй хэрэг намжаад өнгөрсөн аж.

Burning sun-big bang

Энэ удаагийн дуулиан түүний анхны хэрэг биш бөгөөд 2012 онд нэгэн эмэгтэй өөрийг нь хүчирхийлэхийг завдсан гэж түүний эсрэг гомдол мэдүүлж байсан ба “YG Entertainment” үүнд

G-Dragon

ямар нэгэн хариу мэдэгдэл гаргалгүй хэрэг намжаад өнгөрсөн аж.

Хамтлагийн ахлагч G-Dragon цэргийн алба хааж байгаа юм. Аравдугаар сард халагдах ёстой түүнийг энэ сарын 2-ны өдөр эмнэлгийн дүгнэлтээр цэргээс чөлөөлөгдөхийг оролдсон гэсэн яриа гарсан байна.

Цэрэгт татагдаад нэг жил болохдоо 100 өдөрт нь ямар нэг шалтгаанаар цэргийн ангиас гадна байх аж.

Мөн тэр 2011 онд Японд шөнийн клубт хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдсан ч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хэрэглэсэн хар тамхины хэмжээ бага байсан гэсэн шалтгаанаар хэрэг нь цагаатгагдсан байна.

 

“Big Bang” хамтлагийн гишүүн T.O.P 2017 онд цэрэгт татагдаж, бэлтгэлээ дуусгаад, Сөүл хотын цагдаагийн газарт томилогдож байв.

bigbang-top-army

Удалгүй мөн л хар тамхины хэрэгт холбогдон шүүхээс түүнд 10 сарын хорих, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон. Тэрбээр өөрөө үнэнээ хүлээж, шүтэн бишрэгчид болон бусад хүмүүсээс уучлалт гуйсан. Түүний тэнсэн харгалзах ялын хугацаа энэ оны зургадугаар сард дуусна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих