facebook-loggin

“Facebook” дэлхий даяар доголдож 2.3 тэрбум хэрэглэгчийн хаяг хаагдав

Олон нийтийн сүлжээ “Facebook” дэлхий даяар доголдож, хаагдаад байна.

Өмнө нь 2008 онд хүчтэй газар хөдлөлт болсны дараа  “Facebook”-ийн сүлжээ доголдож байв. Тухайн үед доголдол 150 сая хэрэглэгчийг хамарсан бол энэ удаад 2.3 тэрбум хэрэглэгчийн хаяг хаагджээ.

facebook

Нийгмийн хамгийн том сүлжээ болох Facebook лхагва гаригийн 16.00 цагаас эхлэн доголдож эхэлснийг эх сурвалжууд мэдээлэв

Түүнчлэн “Facebook” компанийн гол хоёр бүтээгдэхүүн болох чат, “What’s up” болон “Instagram” сайт доголдлоо.

Компанийн зүгээс доголдол үүссэн шалтгаан хакерын халдлага биш гэдгийг тодотгосон ч юунаас болж доголдсоныг мэдээлээгүй байна.

“Facebook” сайтад зарим хэрэглэгчид нэвтрэх боломжгүй байгаа бол зарим нь зураг, нийтлэл оруулж, шейр хийж болохгүй байгаа аж.

Харин “Instagram” хуудсанд шинэ зургийг харах, нийтлэх боломжгүй болжээ.

Энэ хооронд “Twitter” хуудсанд хэрэглэгчид “Facebook”, “Instagram”-ын сүлжээ унасан талаар тоглоом, наргиа үргэлжилж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих