55d74a7d9dd7cc24008b4fef-750-563

Ажилдаа дурлах 10 шалтгаан

Таны амьдралын салшгүй нэг хэсэг бол яахын аргагүй ажил мэргэжил билээ. Нэг эхээр амьдралын ихэнх хугацаа ажлын ширээний ард өнгөрдөг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл таны амьдралын хоёр дахь хэсэг болсон ажилдаа дурлах аргуудыг “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

  1. Ажилдаа дурлах хамгийн эхний энгийн алхам бол сайн гэгч нь амрах явдал юм. Сайн амарч, эрч хүчээ сэлбэсэн хүн л ажилдаа амжилт гаргадаг хуультай. Тиймээс эрхэм та цагаа сайн зохицуулж, сайн амарч байгаарай. Ажилдаа хоцрохгүйн тулд үргэлж эрт амрах хэрэгтэй.
  2. Та сайхан амьдрахын тулд л ажил хийж буй гэдгээ мартах учиргүй. Үргэлж тогтсон цагтаа илчлэг сайтай хоол идэж заншаарай.
  3. Та нэг зүйлийг мартах учиргүй. Ажилдаа дурлах хамгийн чухал алхам бол ажил болон амьдралаа үргэлж хооронд нь ялгаж салгах юм.
  4. Ажлын цагтаа зөвхөн ажлаа хийж, бусад хүчин зүйлсээс татгалзах нь ажлын амжилт үзүүлэх томхон алхам болно.
  5. Үргэлж ажлын төлөвлөгөө гаргаж байх. Төлөвлөгөө танд илүү амар тайван байдлыг мэдрүүлэх болно.
  6. Ажлын хамт олонтойгоо найрсаг харилцаатай байх. Эерэг уур амьсгал таны амжилтад эерэгээр нөлөөлнө.
  7. Та үргэлж өөрчлөлт, шинэчлэлтэд бэлэн байх хэрэгтэй. Цаг тутам өөрийгөө шинэ зүйлсэд дасгаж, мэдэхгүй зүйлээ сурахад зориулаарай. Энэ нь таныг салбартаа манлайлагчид болоход тусална.
  8. Ажлын байрандаа уур уцаартай байхаас болгоомжлон үргэлж тайван байж сураарай. Уур хилэнгээс эхлэлтэй стресс таны ажлын амжилтад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
  9. Ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрүүлэхээс болгоомжил.
  10. Ажилдаа дурлах, сэтгэл хангалуун байх нэг алхам бол өөртөө сэтгэл хангалуун байх явдал гэдгийг бүү мартаарай.  Тиймээс өөртөө тохирсон хувцас өмсөх нь энэ бүхний эхлэл юм.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих