arhi

АНХААР: Архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ угаартжээ!

Дорнод аймагт шинэ оны өмнө буюу өнгөрсөн жилийн арванхоёрдугаар 26-ны 22:00 цагийн орчимд иргэн угаартаж нас барсан хэрэг гарсан. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын 15 дугаар байрны нэгэн айлаас утаа гараад байна гэсэн дуудлага мэдээлэл холбогдох байгууллагад очжээ.

Тухайн мэдээллийн дагуу шалгахад, 41 настай иргэн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэртээ очиж, зул өргөх гэж байгаад гал алдсан байжээ. Уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих