gowiin-chono-2019

“Говийн чоно-2019” олон улсын сургалт Дорноговь аймагт болно

Дорноговь аймагт энэ сарын 09-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. ОБЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймагт ажиллаж байгаа бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, сургуулийн хүрээнд анхаарах зарим асуудлын талаар үүрэг чиглэл өглөө.

Дадлага сургуулийн үеэр Монгол, АНУ-ын аврагчид хамтран газар хөдлөлтийн гамшгийн үед нурсан барилгаас нэрвэгдэгсдийг аврах, анхны болон эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, хээрийн хүн, мал эмнэлэг дэлгэх, үйлдвэрийн барилгад химийн ослын үед аврах, хор уршгийг арилгах болон галт тэрэгний ослын үед аврах ажиллагааны дадлага, сургуулийг хийх юм.

Мөн “Аюулгүй болон барилгын нурангинаас эрэн хайх, аврах ажиллагаа”, “Хязгаарлагдмал давчуу орон зайн эрэн хайх, аврах ажиллагаа”, “Өндөр өнцөг болон олсны аврах ажиллагаа”, “Төмөр замын осол болон галын эсрэг хариу арга хэмжээ”, “Малын эмчийн болон нохойн арчилгаа, нохойг эрэн хайх, аврах ажиллагаа”, “Олон нийтэд зориулсан анхны тусламж”, “Эмнэлгийн анхны болог амилуулах суурь тусламж”, “Эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог хангах” зэрэг 21 төрлийн онолын сургалт зохион байгуулагдана.

“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран 8 дах удаагаа зохион байгуулах гэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих