green

Ногоон байгууламжийг хашаагаар биш амьд хайсаар хамгаална

Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмын төслийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдааны үеэр танилцуулав. Тус журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам чөлөөлөх, авто болон явган зорчигчийн орц гарцыг нээх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хашаа, хайс барих, ашиглах буулгахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Харин гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршилд өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа газар хууль, тогтоомжоор тогтоогдсон хамгаалалттай бүс, тусгай хэрэгцээний болон хөдөө аж ахуйн газарт хашаа, хайс барих, ашиглах буулгахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулахгүй аж.

Журамд хашаа, түр хашаа, хайс, амьд хайс байгууламж бариулахаар тусгагджээ. Тодруулбал, хашаа нь хөдөлгөөн хязгаарлаж, эдэлбэр газрын орон зайг тусгаарласан байгууламж, түр хашаа нь тодорхой хугацаанд ашиглагдах байгууламж, хайс нь зам, талбайг хамгаалах, чимэглэх зориулалтын байгууламж, амьд хайс нь нэг буюу түүнээс дээш эгнээ бүхий эмжээрлэн тарьсан бут сөөгөөр хийсэн байгууламж байна

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих