биеийн-тамир

Сүхбаатарын талбай дээр олон нийтийг биеийн тамирт уриална

Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ой ирэх зургадугаар сард тохионо. Түүхэн ойг угтан ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спортын хорооноос Онцгой байдлын алба хаагчдын бие бялдрын ерөнхий хөгжлийн 224 тоот дасгалыг 1000 алба хаагчаар Сүхбаатар талбайд хийлгэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Бие бялдрын ерөнхий хөгжлийн 224 тоот дасгалд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамрагдах юм. Орон нутгаас Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид бэлтгэл сургуулилтыг тогтмол хийж, үүргээ амжилттай биелүүлж байгаа юм.

Олон нийтийн биеийн тамирын идэвхийг сайжруулахад зорилго нь орших юм. Хүн хөгширч биш хөшиж үхдэг гэдэг учир хүн бүхэн урин дулаан цагт хөдөлгөөн ласгал сургуулийг идэвхитэй хийхийг уриалж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих