Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.30/ ээлжит мэдээлэл хийлээ.
– Монгол Улсад коронавируст “Ковид-19” халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй.
– 2020.04.29-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 163 (PCR) шинжилгээ хийжээ.
~Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг хүлээн авахад бэлэн гэв~
Үүнд:
– ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12 хүн,
– Дорноговь аймагт тусгаарлагдсан 31 хүн,
– Замын-Үүд суманд тусгаарлагдсан 1 хүн,
– Алтанбулаг боомтоор ирсэн 31 жолооч,
– Ажиглах байруудад тусгаарлагдсан 43,
– Өвөрхангай аймаг, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 46 сорьцонд халдвар илрээгүй.
– ХӨСҮТ-д 73 хүн ажиглалт, тандалт судалгаа, шинжилгээ эмчилгээнд хамрагдаж байна.
– Мөн тус эмнэлэгт 150 ор дэлгэж, тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг хүлээн авахаар бэлэн байдлыг хангажээ.