Турж, гоолиг сайхан биетэй болохыг хэн бүхэн л хүсдэг. Тэгвэл байгалийн органик, эрүүл аргаар турахыг санал болгож байна. Энэхүү салатны орцод жин хасах бүхий л төрлийн эрдэс бодис орсон бөгөөд хоолны зуршлыг багасгаж өөх шатаах үйлчилгээтэй ч шим тэжээлтэй салат юм.
Энэхүү тураах, жин хаях амин дэмтэй салатыг хийхэд танд ердөө л хэдхэн төрлийн орц хэрэгтэй.
- Лууван, алимыг хүйтэн усаар угаасны дараа аль болох жижиглэн хэрчинэ. Алимыг хальслах хэрэггүй. Учир нь алимны хальсанд олон төрлийн амин дэм бий. Үзмийг угааж шүүнэ.
- Ингээд хэрчсэн лууван, алим, сонгино /эсвэл сармис байж болно./, үзэм, таргийг аяганд хольж хийнэ. Ямар ч давс, элсэн чихэр, амтлагч хийх хэрэггүй харин нимбэгийн шүүсийг хийж сайтар хутгаарай.
- Тараг бараг шингэж алга болох ба идэхэд маш амттай шүүслэг, сайхан салат болсон байх болно. Эрчимтэй турмаар байвал тарагны хэмжээг хүссэнээрээ нэмж хийж болно.
- Энэхүү салат аа өдрийн хоол болон оройн хоолны оронд идээрэй. Идсэний дараа цатгалан мэдрэмж төрж хоол идэх хүсэл алга болно. Мөн өдрийн турш ус, ногоон цай ууж болно.