ОРЦ:
- бэлэн гоймон 2 ширхэг
- Ус 3 цайны аяга
- Кимчи 1/2-1 цайны аяга
- Давс 1/4-1/2 цайны халбага
- Халуун чинжүү 1/4-1/2 цайны халбага
- Гүнжийн тос 1 цайны халбага
- Цагаан будааны цуу 1 цайны халбага
- сой соус 1 цайны халбага
- Паприка 1 цайны халбага
- Дүпү 50-60 гр
ХИЙХ АРГА:
- Төмөр тогоонд 3 цайны аяга цэвэр ус, кимчи, гүнжидийн тос, будааны цуу, сой соус, паприка, халуун чинжүү, хэрчсэн дүпү, давсыг гал дээр халаангаа сайтар хутгаж хуурна.
- Шөл халаад эхэлмэгц гоймонг хийнэ. Ингээд гоймон хийснээс хойш шөл буцалсны дараа 5-7 мунит зөөлөн гал дээр буцалгаж гоймонг зөөллөнө.
- Хэрвээ та гоймонтой шөлөө өөрийн хүссэн амтанд тохируулан халуун ногоотой, өтгөн болгохыг хүсвэл Солонгосын халуун чинжүүний амтлагчуудаас сонгон шөлийг нэмж амталж болно шүү.
- Ингээд л гоймонг амсахад болсон байвал галаас гаргаарай.
- Энэхүү шөлийг хэрчсэн ногоон сонгино болон өндөг, зайдас, хиам, гахайн утсан мах зэргээр хачирлан амталж болно гэдгийг санаарай.