goviin-tsagaan-shuwuu

АМТТАЙ: Говийн цагаан шувуу хэмээх битүү зоог хэрхэн бэлтгэх вэ?

Говийн цагаан шувуу хэмээх нэртэй говь нутгийнхны хүндэт зочиндоо өргөн барьдаг битүү хоол.

Орц: (2 порц)

1. Туламлан өвчсөн хонины годонтой сүүл 1 ш
2. Гол мах 500 г
3. Дарсан хөмүүл 2 халбага
4. Давс

Хийх дараалал:

Хонины арьстай сүүл авч өөхийг нь 0,5-0,7 мм зузаантай үлдээн годонтой нь туламлан өвчиж авна. Гол махаа жижиглэн татаж хөмүүл, давсаар амталж туламлан өвчиж авсан сүүлэндээ хийж онгорхой хэсгийг нь битүүлэн оёно. Үүний дараа гадна арьсыг нь хуйхлаж, хярваслаад бүлээн усаар сайтар угаана.
Тогоонд 2-2,5 л ус хийж буцалгаад хуйхалсан сүүлээ хийж давс цацаад 40-50 минут буцалгана.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих