~Уруулын хомхой нь САНАХ ОЙГ саармагжуулдаг~
Нью Йоркийн Маунт Синайн анагаах ухааны их сургуулийн судлаачид Герпес вирусын халдвар ой санамж муудахад нөлөөлдгийг тогтоожээ.
Судалгаанд Альцгеймер буюу тэнэглэлийн өвчнөөр нас барсан 622, эрүүл хүний 322 тархийг судлахад Альцгеймертэй тархины герпес вирус эрүүл хүнийхээс хоёр дахин их байжээ.
Энэ талаар Мэдрэлийн өвчин судлалын төвийн генетикч Жоль Дулди, “Герпер вирус Альцгеймер өвчинд шууд нөлөөлдөг эсэх нь тодорхойгүй. Гэвч мэдрэлийн системд нөлөөлж өвчний үе шатыг түргэсгэдэг” гэв.
Альцгеймерийн нийгэмлэгийн судалгаагаар Америкт дундад зуунаас хойш Альцгеймер өвчний тохиолдол 33 секунд тутамд нэмэгдэж байгаа аж. Уг өвчин нь ой санамжаа алдахад хүргэдэг байна.
Насанд хүрэгчид 50 нас хүрэхдээ герпер вирус туссан байдаг ба энэ нь хэвийн үзэгдэл болжээ.