Ор хөнжлийн даавуу бол ойр ойрхон сольж байхгүй бол мөөгөнцөр, нян үрждэг, цагаан хэрэглэлийн хачиг, хаг, тоосонцор, амьтны үс ноос цугларч байдаг газар юм. Үүнээс болж хүнд харшлын урвал, багтраа илэрч болзошгүй.
Дэрийг гурван жил тутамд нэг удаа сольж байх ёстой. Ингэхгүй бол асар их хэмжээний мөөгөнцөр хуримтлагддаг. Дэрийг синтетик, өд, юугаар хийсэн байх нь хамаагүй, хуучин дэрнээсээ аль болох хурдан салаарай. Дэрийг гурван сар тутамд нэг удаа угаавал хугацаа нь бага зэрэг уртасч болох юм. Угаахдаа 30 градуст зөөлөн эргүүлэгтэйг сонгоно.
Харин ор, хөнжлийн даавууг долоо хоногт 1-ээс доошгүй удаа угаагаарай.