dirty-tea-kettle

Ус буцалгагчийг унгираас нь салгах арга

Ус буцалгагчны тань ханан дээр цагаан шаргал өнгийн хужир шиг юм наалдаад буцалгагчны тань ёроолд хөвөөд байна уу. Ийм зүйл усанд давс, магни, кальци гэсэн элементүүд буцалснаас болж ихэвчлэн үүсдэг бөгөөд давс хужир ихтэй уснаас болж үүсдэг байх нь.

Ийм наалдац их байх тусам таны ус буцалгагч төдий хэмжээгээр усыг удаан буцалгана. Химийн элементүүдийн нэгдэл болсон ийм наалдац нь ус буцалгагчны дулаан дамжуулах чадварыг алдагдуулж байдаг. Тиймээс ийм наалдац  их байх тусам, байлгаад л байх тусам та өөрийн ус буцалгагчийн чанараа муутгаж байна гэсэн үг юм шүү. Ухаалаг, туршлагатай гэрийн эзэгтэй нар маань уламжлалт ус буцалгагч цэвэрлэх аргыг мэддэг боловч бүгд төдийлэн сайн мэддэггүй л болов уу.

Тиймээс та бүхэндээ хэн ч гэртээ цэвэрлэх боломжтой аргуудыг танилцуулъя.

1. Нимбэгний хүчил – Ус буцалгагчны 2/3 хэмжээнд хүйтэн ус дүүргэ. Дотор нь тал уут нимбэгийн хүчилээ хийнэ. Наалдац маш их байвал бүтэн уутыг ч хийсэн болно. Тэгээд усаа буцалгаарай. Ингээд л болоо шүү. Харин хүчилтэй усаа асгаад буцалгагчаа сайн цэвэрлээрэй. Дахин нэг удаа зүгээр ус буцалгаад асгана уу. Ингээд л ус буцалгагчаа цэвэрлэх ажил дуусч байгаа юм.

2. Уксус. Дараагийн та бүхэндээ хүргэх арга бол уксусаар хэрхэн ус буцалгагчаа цэвэрлэх юм. ¼ стаканы хэмжээний уксусийг, ус буцалгагчны 2/3 хэмжээнд дүүргэсэн усанд хийнэ. Энэ хольцоо буцалгаад л болоо. Хэрэв эхний буцлалтаар арилахгүй бол наалдацыг арилтал буцалгана уу.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих