huwsgur

Шингэхэн үсэндээ сэтгэл дундуур байна уу, наашаа суу…

Хэрвээ та шингэн, нарийн ширхэгтэй үстэй бол танд зохих, үсийг өтгөн харагдуулах үсний засалтуудыг санал болгож байна.

Таны үс ямар ч  урттай байсан танд тохирох үсний засалтууд:

Урт үстэй бол

Хэрвээ та урт үстэй бол үсээ хөвсгөр, өтгөн харагдуулахын тулд шаталсан тайралт хийлгэхийг зөвлөж байна. Таны дээд хэсгийн үс шаталсан тайралт хийлгэсэн тохиолдолд доош татагдахгүй, хөвсгөр хэлбэртэй байх боломжтой юм. Мөн үелж шаталсан тайралт нь таны үсний овор хэмжээг нэмэгдүүлж, өтгөн мэт харагдуулахад тустай юм.

Үсний өнгө

Шингэн, нарийн ширхэгтэй үсийг бараан өнгөөр будсан бол илүү хөвсгөр, өтгөн харагддаг нууц бас байдаг байна. Энэ нь цайвар үснээс илүүтэй биетэй харагдуулдаг гэнэ.

Асимметр тайралт

Үсний тайралт заавал зөв байх албагүй. Асимметр буюу хааш яаш тайралт нь таны шингэн үсийг өтгөн харагдуулах бас нэгэн нууц юм.  Шингэн үсэнд шулуун тэгшхэн үсний тайралт, засалт төдийлөн зохимжгүй, үсийг шингэн харагдуулдаг. Тиймээс бага зэргийн хайш яайш тайралтыг бага зэрэг буржийлгахад л өтгөн харагдана.

Үсний чёлк

Бидний хэлж ярьдгаар үсний чёлк буюу урдуураа унжуулсан үс мөн таны шингэн үсийг овор хэмжээтэй, өтгөн харагдуулах нэгэн нууц болдог байна. Гэхдээ чёлк тавихдаа хэлбэрийг нь мөн сайтар бодолцох хэрэгтэй.  Тэгшхэн чёлк нь үсний засалтыг хүнд харагдуулдаг учраас хэрвээ та шингэн үстэй бол урт чёлк тавьж, хоёр талаараа унжуулснаар үс тань мөн л өтгөн, овор хэмжээтэй харагдах болно.

Танд амжилт хүсье

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих