Олон хүн урт сайхан хөлтэй болохыг хүсдэг. Гэвч нэгэнт л байгалиас заяасан хөлийг өөрчлөх боломжгүй ч гэсэн урт, туранхай, тачаангуй хөлийг хуурамчаар бий болгох хэд хэдэн заль байдаг. Гол нь та зөв гутал, хувцсаа сонгож өмсөхөд оршино.
Ингээд танд урт сайхан хөлтэй харагдах зөвхөн бүсгүйчүүдийн мэдэх нууцыг дэлгэе
- Трапец загвартай өмд өмсөх.Энэ төрлийн өмд нь хөлийг маш гоё урт өөгүй харагдуулна (Хэрвээ та намхан бол хэт өргөн загвар битгий сонгоорой. Дундаж өргөн эсвэл трапец загвар сайхан сонголт болно.) Гутлын хоншоор харагдах төдий урт байх (манай нөхцөлд хэт урт нь тохиромжгүй тээ) Өндөр суудалтай байх тусам таны хөл урт сайхан харагдана
2. Зөв гутлаа сонгон өмсөх.Өндөр өсгийтэй гутал, платформыг өөрийн шүүгээнд нэмээрэй. Өндөр өсгийтэй гутал нь таны хөлийг урт нарийхан тачаангуй харагдуулж чадна. Гэхдээ хэт өндөр өсгийтэй гутал өмсөхөөс зайлсхийх хэрэгтэй. Мөн урт түрийтэй гутлыг өдөр тутамдаа өмсөж байхын санал болгож байна. Энэ мөн л таны хөлийг урт харагдах зэвсэг болно.
3. Аль болох нэг жигд өнгийн хувцас өмсөхийг хичээгээрэй. Таны хувцас нэг өнгөөр дагнасан эсвэл өнгө дагуу байвал хөлийнхөө хэлбэр, хэмжээг нууж болох гайхалтай заль болно.
4. Хөлийн эрээн булчин далдалсан урттай банзал өмсөхөөс татгалзаарай. Хөлийн энэ хэсэг хамгийн булчинлаг том харагддаг учир таны хөлийг намхан бүдүүн харагдуулах талтай. Харин үүний оронд шагай давсан урттай эсвэл өвдгөөр татсан болон түүнээс богино банзал өмсөж байгаарай.
5. Богино буюу бэлхүүсний урттай цамц өмсөх. Та өндөр суудалтай өмд өмсөөд цамцаа өмднийхөө дотуур нь хийж өмсвөл цэгцтэй, өндөр харагддаг шүү. Богино цамц нь цээж хөлийнхөө харьцааг тэнцвэртэй, тэгш хэмтэй харагдуулах ид шидтэй юм.