Бид үнэртэй ус түрхэхдээ зарим зүйлийг анзаардаггүй. Үүнээс болж үнэртэн тань хүссэнээс өөрөөр үнэртдэг байна.
- Үнэртнээ хуурай арьсан дээрээ түрхэх
 
Үнэртнийг чийгшүүлэгч лосьоныхоо дараа шууд түрхэх нь дээр. Ингэж түрхсэн ус үнэрээ удаан хадгалдаг.
- Гэрээсээ гарахын өмнө түрхдэг бол
 
Бүх хувцсаа өмс, гоёж аваад үнэртэй усаа цацаад гэрээсээ гүйн гардаг бол ингэх хэрэггүй. Үнэртэн тань арьсанд 10-15 минут болж байж шингэх ёстой. Ингэж байж зөв үнэрээ гаргаж, удаан тогтоно.
- Үнэртэй усаа бугуйдаа түрхэх
 
Үнэртнийг хүзүү, энгэр, чихний ардаа түрхэх нь илүү дээр. Бас үсэндээ түрхэх нь илүү тансаг. Харин бугуйдаа түрхэх нь өвлийн цагт бүр ч хэрэггүй.
- Шүршүүрийн гель тань буруу бол
 
Үнэртэй усныхаа жинхэнэ үнэрийг гаргая гэвэл шүршүүрийн гель тань хэт хурц үнэргүй байх ёстой.
										