~”Алдарт эх”-ийн одонтой ээжүүд “ЭсүРайз” ХХК-ийн сургалтад хамрагдлаа~
“Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм” уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилгоор “Mrs Mongolia World 2018-гоо ээж” улсын анхдугаар уралдаан болж байна.
Тус уралдааныг “Алунгоо Эх” ТББ, “Монголын Эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ Холбоо”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар”, “Алдарт эх” цахим нэгдэл хамтран зохион байгуулж байгаа аж.
Уралдааны эхний шатны шалгаруулалтад “Алдарт эх”-ийн одонтой, дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн 60 гаруй хүн оролцсоноос, 29 оролцогч тунаж үлдээд байгаа юм байна. Тэгвэл одонтой ээжүүд маань өчигдөр буюу 2018-06-06-ний өдөр “ЭсүРайз” ХХК дээр зочилж нэгэн өдрийг өнгөрүүллээ.
“ЭсүРайз” ХХК нь энэ удаагийн “Mrs Mongolia World 2018-гоо ээж” улсын анхдугаар уралдааныг ивээн тэтгэж буй бөгөөд оролцогч бүсгүйчүүдэд “Арьс арчилгаа”-ны талаарх зөвлөмж, сургалтыг зохион байгуулсан юм.
~”Алдарт эх”-ийн одонтой ээжүүд “ЭсүРайз” ХХК-ийн сургалтад хамрагдлаа~
Дөрвөөс дээш хүүхэдтэй үзэсгэлэнт ээжүүдэд ЭсүРайз ХХК-ийн ерөнхий захирал Д.Бямбасүрэнгээр удирдуулсан баг хамт олон сургалт мэдээлэл хийхийн сацуу, CARECELLA брэндийн гоо сайхны эко бүтээгдэхүүнээр бэлэг барьж, шалгаруулалтад нь амжилт хүслээ.
Дашрамд ЭсүРайз ХХК нь эрүүл мэндэд ээлтэй, Дэлхийд тэргүүлэгч гоо сайхны брэнд бүтээгдэхүүнийг эх орныхоо хэрэглэгчдэд улам ойртуулж буй БНСУ-ын Дэлхийн нийгэмд ээлтэй аж ахуйн нэгж, Женерал Био компанийн Монгол улс дахь албан ёсны цор ганц борлуулагч аж ахуйн нэгж юм.
“ЭсүРайз” компани нь өнгөрөгч 2017 оны намар Монголдоо анхлан БНСУ-ын Дэлхийн нийгэмд ээлтэй аж ахуйн нэгж Женерал Био ХХК-ний албан ёсны борлуулагчын эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагыг өндөрт өргөсөн, үндэстэн дамнасан шилдэг корпорацуудын эгнээнд жагсаж, шилдэг аравт зүй ёсоор ордог “Женерал Био” ХХК-ны Дэлхийн брэндийг эх орондоо түгээн дэлгэрүүлж, эко зөв хэрэглээг дадуулан таниулах үйлсэд хүчин зүтгэж буй хамт олон ажээ.