zamiin_hodolgoon_ba_soyol

Осолгүй орон нутгийн зам хэмээн уриаллаа…

~Осолгүй орон нутгийн зам хэмээн уриаллаа…~

Жил бүрийн 06 дугаар сараас 10 дугаар сарын хооронд амралт, аялал зугаалгын цаг эхэлж, иргэд гэр бүлийн хамтаар хөдөө, орон нутгийг ихээр зорьдог. Энэ үед орон нутгийн замд гарах ослын тоо нэмэгддэг байна.

Иймд гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох байгууллагууд хамтран “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяныг зохион байгуулж байна.

“Осолгүй орон нутгийн зам” уриан дор хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус аяны нээлтийн ажиллагаа Драгон авто вокзалд боллоо.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр тээврийн хэрэгслийн хурд, маршрутыг GPS системээр хянадаг, зөөврийн оношлогооны техник, хэрэгслүүдийг танилцуулахаас гадна Онцгой байдлын ерөнхий газар, Яаралтай түргэн тусламжийн төвтэй хамтран гамшиг, ослын үед ашиглаж буй техник хэрэгслүүдийн үзэсгэлэнг дэлгэж, ард иргэдэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг түгээн ажилласан байна.

Аяныг ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, Замын цагдаагийн алба болон НОБГ, НЭМҮТ, Улаан загалмайн нийгэмлэг, авто машин сонирхогч клубууд хамтран 10 дугаар сарын 01-нийг хүртэл зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих