Эрүүл мэндийн яамнаас “COVID-19” цар тахлын хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй курс, дамжаа, сургалтын төвүүдэд дараах “ЗӨВЛӨМЖ”-ийг хүргүүлээд байна.
• Биеийн халуун үзэх
• Амны хаалт зүүх
• Аль болох цахим сургалт хийх
• Ширээг 1-1,5 метрийн зайтай байрлуулах
• Нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх
• Анги, танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах
• 2 цаг тутамд агаар сэлгэх
• Ном дэвтэр, бал, флаш зэрэг эд зүйлсийг дамжуулж хэрэглэхгүй байх
• Сандал, ширээ, самбар, номын шүүгээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх
• Анги танхимд хувцас сэгсрэхгүй, өлгөхгүй байх
• Ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ, агаар сэлгэлт хийх
• Хүн хоорондын зай барих (1-1.5 метр)
• Анги, танхимд хооллохгүй байх
• Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах
• Ариун цэврийн өрөөнд гарын саван байршуулах
• Курс, дамжаа, сургалтын төвүүд тухайн мэргэжлийн онцлогт тохирсон зөвлөмж хэрэгжүүлэх (үсчин, гоо сайхан, хөгжим, тогооч, оёдол гэх мэт)
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам