“Африкийн Жакана” гэх үсэрхэг шувууг хараад ихэнх хүмүүс 6-8 хөлтэй хэмээн эндүүрдэг байна. Энэ шувууны үр төлөө асрах өвөрмөц арга нь ингэж харагдуулдаг бөгөөд тус шувуу өдөндөө дэгдээхийнүүдээ зүүж, явдаг байна.
Маш өтгөн, саглагар өдтэй учир энэ шувууны өднөөс дэгдээхийнүүд нь зүүгдэж, өдрийг өнгөрүүлдэг ажээ. Гэхдээ хангалттай өсч томорсон дэгдээхийнүүдийн хөл газарт сул унжин, харагддаг байна.
Иймээс л энэхүү төрөл зүйлийг ихэнх хүн олон хөлтэй хэмээн эндүү боддог юм. Дашрамд сонирхуулахад Африкийн уугуул энэхүү шувууны эр нь үр төлөө асарч халамжилдаг байна.