Монголчууд эртнээс нааш хус модыг бат бөх, аянга буудаггүй хэмээн итгэж ирсэн учраас монгол гэрийнхээ хоёр багана, мориныхоо уяаны шон, сүхнийхээ иш гэх мэтийг хус модоор хийж иржээ. Мөн хамгийн их даац шаарддаг тэрэгний гол, арал, гуя, сүх жоотууны иш, зэлний гадас зэргийг хийнэ. Орчин үед зөөлөн модлогоор нь фанер, гэрийн модон эдлэл, цана хийдэг. Модлогоос нь цууны хүчил, модны спирт, нүүрс, техникийн тос, эмийн бодис зэргийг гарган авна.
Хус модны тухай шинжлэх ухаан талаас нь тайлбарлавал, Зүйлийн нэр нь Төгрөг навчит Хус, Латин нэр Betula rotundifolia Spach, Англи нэр нь Birch. Монгол орны навчит модны дотроос хамгийн их тархацтай буюу ойн нөөцийн 20 орчим хувийг эзэлдэг боловч сүүлийн жилүүдэд нэлээд багасч буй мод.
Ихэвчлэн Хэнтийн нурууны баруун хэМонголчууд эртнээс нааш хус модыг бат бөх, аянга буудаггүй хэмээн итгэж ирсэн учраас монгол гэрийнхээ хоёр багана, мориныхоо уяаны шон, сүхнийхээ иш гэх мэтийг хус модоор хийж иржээ. Мөн хамгийн их даац шаарддаг тэрэгний гол, арал, гуя, сүх жоотууны иш, зэлний гадас зэргийг хийнэ. Орчин үед зөөлөн модлогоор нь фанер, гэрийн модон эдлэл, цана хийдэг. Модлогоос нь цууны хүчил, модны спирт, нүүрс, техникийн тос, эмийн бодис зэргийг гарган авна.
Хус модны тухай шинжлэх ухаан талаас нь тайлбарлавал, Зүйлийн нэр нь Төгрөг навчит Хус, Латин нэр Betula rotundifolia Spach, Англи нэр нь Birch. Монгол орны навчит модны дотроос хамгийн их тархацтай буюу ойн нөөцийн 20 орчим хувийг эзэлдэг боловч сүүлийн жилүүдэд нэлээд багасч буй мод.
Ихэвчлэн Хэнтийн нурууны баруун хэсэг, Ерөө голын сав газрын дунд ба адгаар байдаг. 13-18 метр өндөр ургаж, 50-60 жил насална. Навч нь өргөн, өндгөрхүү, захаараа хөрөө шиг жижиг шүдлэг хэлбэртэй. Холтос нь цагаан, үйсний дотор тал нь хүрэн улаан өнгөтэй. Чийглэг хөрсөнд, цаг уурын эрс тэс нөхцөлд зохицон ургах чадвартай. Нягт ширхэгтэй хүнд мод боловч модлог нь зөөлөн байдаг.
Хусыг их хэмжээгээр сүйтгэж буй бас нэгэн шалтгаан нь хятад савхны түүхий эд болгосон явдал ажээ. Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Мандал, Бугант зэрэг тосгонд савхны үйлдвэр ажиллаж, залуу хусыг хайр найргүй унагаж байгаа тухай нутгийн иргэд ярьдаг.
Нас гүйцсэн хөгшин хус тун амархан өмхөрч модлог чанар нь муудсан байдаг, галд өртсөн, салхинд унасан хусаар савх хийж болохгүй гэх мэт шалтгаанаар 20-25 настай, 10 гаруй метр өндөр залуу хусыг шилж унаган түүхий эд болгодог байна. 500 шоо метр хуснаас 1 вагон савх гардаг гэсэн тооцоо бий.сэг, Ерөө голын сав газрын дунд ба адгаар байдаг. 13-18 метр өндөр ургаж, 50-60 жил насална. Навч нь өргөн, өндгөрхүү, захаараа хөрөө шиг жижиг шүдлэг хэлбэртэй. Холтос нь цагаан, үйсний дотор тал нь хүрэн улаан өнгөтэй. Чийглэг хөрсөнд, цаг уурын эрс тэс нөхцөлд зохицон ургах чадвартай. Нягт ширхэгтэй хүнд мод боловч модлог нь зөөлөн байдаг.
Хусыг их хэмжээгээр сүйтгэж буй бас нэгэн шалтгаан нь хятад савхны түүхий эд болгосон явдал ажээ. Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Мандал, Бугант зэрэг тосгонд савхны үйлдвэр ажиллаж, залуу хусыг хайр найргүй унагаж байгаа тухай нутгийн иргэд ярьдаг.
Нас гүйцсэн хөгшин хус тун амархан өмхөрч модлог чанар нь муудсан байдаг, галд өртсөн, салхинд унасан хусаар савх хийж болохгүй гэх мэт шалтгаанаар 20-25 настай, 10 гаруй метр өндөр залуу хусыг шилж унаган түүхий эд болгодог байна. 500 шоо метр хуснаас 1 вагон савх гардаг гэсэн тооцоо бий.