seeten hayh

Сонжоо: Та сээтэн хаяж чаддаг уу?

Сайхан инээмсэглэл тодруулж нүдрүү ширтэхээс сээтэгнэх урлагийн анхны гараа эхэлдэг гэлтэй. Дэгжин бүсгүй, дэггүй залуу та сээтэн хаях урлагийг эзэмшиж чадсан болов уу ? Хамтдаа сонжъё

1.Үдэшлэг дээр таалагдсан залуу руугаа харц чулуудахад хариу үйлдэл хийхгүй бол?
а.Шууд л дөхөж очоод яриа өднө
б.Хажууд нь очоод чимээгүйхэн сууна

2.Онгоцонд хамт сууж яваа залуугийнхаа анхаарлыг өөр дээрээ татахын тулд…
а.Түүнээс тусламж хүснэ
б.Уучлаарай гээд 00 орохоо хэлээд босно

3.Хэрэв таныг огт тоодоггүй залуу таны өмнө хүлээн авалтан дээр зогсож байвал?
а.Бүжгэнд урина
б.Хундага тулгангаа ганц хоёр үг солино

4.Хамтран ажилдаг хүнтэйгээ дотно харьцаа үүсгэх талаар боддог уу?
а.Нэг биш удаа оролдож байсан
б.Энэ талаар бодож байгаагүй юм байна

5.Сээтэн хаяна гэдэг бол…
а.Тийм ч хэцүү зүйл биш юм
б.Шал дэмий зүйл гэж боддог.

6.Хэрэв таны сонгосон хүн чинь даруухан бол…
а.Өөрийнхөөрөө байлгах болно
б.Түүнтэй адилхан даруухан байхыг хичээнэ

7.Эр хүнээс түрүүлж үйлдэл хийснээс болж тэнэг байдалд орж байсан удаа бий юу?
а.Нэг биш удаа орж байсан
б.Ерөөсөө тийм зүйл болж байгаагүй

ero-doctor

Дэгжин бүсгүй, дэггүй залуу та сээтэн хаях урлагийг эзэмшиж чадсан болов уу ?

Хариулт:

Таны хариултын ихэнх нь “A” бол- Та сээтэн хаях урлагийг эзэмшсэн нэгэн бололтой.Хүссэн нэгнээ урхидаж чадна гэдэг хэн бүхэн байхгүй чадвар шүү. Гэхдээ энэ зангаа аль болох хязгаарлаж байх хэрэгтэйг “сонжоо” танд сануулж байна. 

Таны хариултын ихэнх нь “Б” бол- Та өөртөө таалагдсан аль эсвэл сайн болсон хүнээ харсаар байгаад хамар доороосоо алдчихдаг бололтой. Энэ ч таагүй хэрэг шүү.  Хааяа ч гэсэн сэргэлэн овсгоотой байх хэрэгтэй шүү дээ. Амьдрал таны төсөөлснөөс илүү сайхан. 

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих