Chanko

Хөвсгөр үст бяцхан охин “Pantene” шампуний нүүр царай болжээ

Дөрвөн сартайдаа инстаграм хуудсанд од болсон нэг настай Япон охин саяхнаас “Pantene” шампуний нүүр царай болжээ.

Чанко 2017 оны арванхоёрдугаар сард төрсөн бөгөөд одоо инстаграм /babychanco/ хуудсан дээрээ 329,000 гаруй дагагчтай юм. Японы “Pantene” компани өнгөрсөн онд “Үсний үлгэр” нэртэй бичлэгийг цацжээ.  Уг бичлэгт Чанко үснийхээ талаар юу гэж боддог тухай өгүүлсэн байна.

video, Chanko

Сурталчилгааны бичлэгийн эхний хэсэгт бяцхан охин “Намайг эхийн хэвлийд байхад миний үс ихээр ургаж эхэлсэн. Миний ээж үсэнд минь шууд л дурласан. Тэр үргэлж намайг ямар хөөрхөн тухай хэлж өгдөг” хэмээн өгүүлэгчээр дамжуулан хэлдэг.

Chanko

Мөн Японы “Pantene” компани энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдөр бяцхан модель Чанко болон телевизийн нэвтрүүлэгч Сато Кондо нарын албан ёсны зар сурталчилгааны зургийг олон нийтэд дэлгэжээ.

baby Chanko

Чанкогийн ээж охиныхоо үсийг тайрах бодолгүй байгаа тухай “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Харин үүний оронд хөвсгөр үсийг нь самнаж, түүнийг байгаагаар нь амьдрах эрх чөлөө олгохыг хүсэж байна гэв.

 

Эх сурвалж: Business insider

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих