married

Заяаны ханиа сонгох дөрвөн алхам

Насны ханиа зөв сонговол та сайхан амьдралын 80 хувийг бүрдүүлчихлээ гэсэн үг. Тиймээс үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлэх хүнээ сонгохдоо хайхрамжгүй хандаж огт болохгүй бөгөөд сайтар бодсоны эцэст шийдвэр гаргах нь зөв. Мөн ирээдүйн ханиа сонжиж, таних аргууд ч байдаг. Энэ тухай нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа ийнхүү орчуулан сийрүүлсэн байна.

Физиогномик. /Хүний төрх байдал/- Италийн гэмт хэрэг судлаач,сэтгэл зүйч Чезоре Ломбразо /1835-1909/ бүх хүмүүсийн царайны гадаад төрх байдал,үйлдэл хийх хандлага хоёрын хооронд нарийн уялдаа байдгийг нээн илрүүлээд судалгааны том бүтээл туурвижээ.

Түүний үзсэнээр,ямарваа хүний чихний гэдэс нь том доод үзүүр нь дотогшоо хумайсан бол эд баялаг сайтай байхын шинж,эр хүний нүдийг ажиглахад тогтуун дөлгөөхөн бол бусдыг хайрлах нигүүлсэх сэтгэл сайтайх,хүйтэн хурц юмуу гөлөгнөсөн нүдтэй бол догшин авиртай,хулгайч шинжтэй байдаг байна.

За тэгээд хамар,дух,эрүү,хөмсөг гээд нүүрний бүх шинжээр нь дүгнээд бичсэн байх юм.Энэ хүйтэн царайтай нөхөр цаагуураа яав ч олигтой хүн биш гээд байдаг нь үнэний ортойн нотолгоо.Олон жил шорон оронгоор явсан юмуу байнга гэмт хэрэг хийж явдаг хүмүүс ихэнхи нь ийм зэвүүн хүйтэн төрхтэй болчихсон байдаг.

Френлоги /Гавлын хэлбэрээр нь шинжих/ –   Энэ нь гавлын ясны хэлбэр хүний зан авир,авъяас чадвар,чиг хандлагыг илтгэн харуулдаг шинжлэх ухааны нээлт юм байна. Жишээ нь хүний толгойн хэлбэр дээд хэсгээрээ нарийвтар доод эрүү орчим нь цулцгар өргөн бол хоолонцор, харамч, хүнийг эд юмсаас дорд үздэг гэнэ.

Харин том өргөн магнайтай бол ухаантай,амгалан түвшин байдаг гэжээ.Сайн ажиглаад байвал үнэн ч юм шиг санагдсан.Энэтхэгийн Камасутра сударт ийм тийм шинж төрхтэй хүмүүс тийм тийм зан төрхтэй гээд бичсэн байдаг санагдана.

gerlelt

Удам сударыг нь харах  –  Ээдээ,энэ бол хөрөнгө хогшил,ажил алба,эзэмшсэн боловсрол,зүүж яваа үнэт эдлэл,унаж яваа машин,амьдардаг байр савтай нь огт холбогдолгүй асуудал шүү.Ген гэдэг нь хромсом дахь хүний удамшлын мэдээллийг агуулсан молекул нэгж.

Хүний төрсөн үр удам тэр мэдээллийг хуулбарлан төрнө.Эцгээс хүүд өвлөгддөг генийг Y хромсом буюу ясан удам гэдэг.Эцгийн энэ удам цааш эрэгтэй талаа барин удамшин тархахдаа огт өөрчлөгддөггүй. Удмыг нь харнаа гээд байдаг маань ах дүү,төрөл садангийх нь хүмүүс ямар гарвал үүсэлтэй,ямар хүмүүс байсныг нотлох ургийн бичиг юм.

Одоо нэгэнт ургийн бичигтэй айл байхгүй тул ядаж аав ээж,ах дүү нарыг нь ямар улсууд вэ гэдгийг нь өөрөөр нь яриулах,очиж танилцах,эсвэл нутаг усных нь сайн мэддэг улсуудаар нь дамжуулан судлаж болно.Хүний мууг үзэх гэсэн юм байхгүй,энэ бол тэр хүний удамд алуурчин,орон шорон дамжсан хулгайч,архаг архичин,биеэ үнэлэгч,цус ойртолт,удмын гажиг байгаа эсэхийг тодруулж мэдсэнээр өөрийгөө ирээдүйн хүчирхийллээс,гунигт амьдралаас аварч болох гарц юм.Хог новш бол яг удамшдаг шүү.

Сайн хэлж мэдэхгүй ч эцэст нь Ламдах-   Энэ бол тийм ч найдвартай бус арга. Манайхан хамгийн түрүүнд Гандан орж мэргэлүүлдэг.Төвдийн зурхайн хуанли нь Григорийн тоололтой адилаар нарны мөчлөгөөр тоологддоггүй. Сарны тоолол мөчлөгөөр ивээл жил буюу 12 жилийн амьтны систем,таван махбодь зэргийн хоорондын зохицлыыг харгалзан үздэг.Өөрөөсөө дээш 4 нас, доош 4 насыг ивээл гэх буюу эсрэгээрээ бас дээш дооших зургаан насыг харш гэж үзээд гэрлэхийг сайшаадаггүй.

Мөн таван махбодио өнгөөр илэрхийлээд хоорондыг зохицол ба харшлыг тооцно. Хэрвээ хайрт чинь Гандан дагуулж гүйвэл энэ нь шинжлэх ухааны үндэслэл сайтай муутайг мэдэхгүй хамт амюдрах хүнийхээ сүжгийг хүндлэхээс өөр аргагүй.Ямар ч байсан ивээл жилтэй суусан зарим хүмүүс насан туршдаа толхилцоод зарим нь салж сарнисан байхад харш жилтэй хүмүүс эвлэг амьдраад байдгийн билээ..

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих