Гар утсандаа төрөл бүрийн аппликейшн татан суулгадаг гол эх үүсвэр болох “Google Play” дээр дөрвөн хуурамч криптовалютын түрийвч байсныг илрүүлжээ.
Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хулгайлах зорилготой уг дөрвөн хуурамч цахим түрийвчийг Лукас Стефанко нэртэй шинжээч илрүүлсэн байна.
Дээрхи аппликейшнүүд нь:
- NEO
- Tether
- Ethereum
- Metamask зэрэг криптонуудад зориулсан цахим түрийвч хэлбэрээр хүмүүсийг төөрөгдүүлэхийг зорьж байжээ. Шинжээч Стефанкогийн хэлснээр “MetaMask” аппликейшн нь “phishing wallet” буюу луйврын түрийвч, үлдсэн 3 нь хуурамч түрийвч байсан байна.
Дээрх аппликейшнуудыг хэрэглэгч гар утсандаа татаж авч суулгасны дараа хэрэглэгчийн хувийн түлхүүр үг болон түрийвчийн нууц үгийг асуулгадаг.
Эдгээр хуурамч түрийвчүүд нь цаашаагаа ямар ч сүлжээнд холбогдоогүй буюу дижитал дэвсгэртийг аюулгүй илгээх шилжүүлэхэд шаардлагатай шинэ түрийвчийг үүсгээгүй байжээ.