beonce-with-mom

Бейонсигийн НУУЦЫГ ээж нь дэлгэжээ

“Грэмми”-гийн шагналт, нэрт дуучин Бейонсигийн хувийн амьдралынх нь талаар ээж Тина Ноулз илэн далангуй хүүрнэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. 

Өдгөө 65 настай Тина “US Weekly” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ:

“Миний охин олон сая хүний урлагийн бурхан бас шүтээн. Гэтэл тэр хоол хийдэггүй. Ер нь хоол хийж чадахгүй. Ямар ч хоол хийж чадахгүй. Бейонси гурван хүүхдийн эх. Аялан тоглолттой үеэрээ хэдэн хоногоор хүүхдүүдтэйгээ ч утсаар ярьдаггүй. Түүний амьдралын ихэнх хугацаа тайз болон үзэгчдийн өмнө өнгөрдөг” гэж ярьжээ.

tina lawson

“Жей Зи, Бейонсигийн том охин Блю бараг ээжээсээ илүү хоол хийдэг” хэмээн Тина хуучилсан аж. Тэд гэрийн үйлчлэгчээс гадна хоёр ч хувийн тогоочтой гэнэ.

Бейонси өнгөрсөн онд нэгэн хэвлэлд “Би хоол хийх сонирхолгүй. Зүгээр л хийхийг хүсдэгүй. Нэг бус удаа хоол хийлгэхийг хүнээр заалгаж байсан. Гэхдээ үр дүнгээ өгөөгүй” гэж ярьжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих