oscar-stage

 91 дэх удаагийн Оскарын тайзыг 40 мянган амьд сарнайгаар чимнэ

Америкийн кино академийн шагнал гардуулах ёслол буюу Оскарын наадам ирэх ням гарагт  /Монголын цагаар 25-ны даваа гарагийн өглөө/болно.

Уламжлал ёсоор Лос-Анжелос хотын Кодак театрт зохион байгуулагдах 91 дэх удаагийн наадмын ерөнхий зураач Давид Коринс ёслолын тайз хэрхэн харагдахыг инстаграм хуудсаараа хуваалцжээ.

 “Миний төсөөлж буй тайз. Энэ жилийн тайзыг би илүү энгийн, хүн бүрт халуун дулаан сэтгэгдэл төрүүлэхүйц байгаасай гэж хүсэж байна. Танхимд ирсэн зочдоос гадна телевиз үзэгчдэд ч энэ уур амьсгал мэдрэгдэх ёстой. Бид тайзан дээр болроор үүл бүтээнэ.Гэхдээ үүлс маань тун хөнгөн ердөө л 1600 фунт жинтэй байх юм.Ойролцоогоор 40 мянган амьд сарнай цэцгээр тайзаа чимэглэнэ” хэмээн Давид Коринс ярьжээ.

Мөн ёслолын үеэр “Queen” хамтлаг болоод тус хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркьюригийн амжилтад хүрсэн замналын тухай -Bohemian Rhapsody- кино энэ жил “Шилдэг кино” төрөлд нэр дэвшиж байгаа учир тус хамтлаг ая дуугаа өргөхөөр болж.

Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр мөн уран бүтээлийнхээ гарааг дөнгөж эхэлж байгаа кантри дуучны хайр сэтгэлийн тухай “A Star is Born” киноны дуу болох “Shallow” дууг,  дуучин Леди Гага, жүжигчин Брэдли Купер нар дуулах аж.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих