Жани гэгч энэтхэг өвөө 84 настай. Гэхдээ хамгийн сонирхолтой нь тэрээр 11 настайгаасаа хойш ус ууж, хоол идэхгүй яваа гэнэ. Энэ хүн ертөнцөөс тусгаарлагдаж, эд материалаас авах таашаалаас татгалздаг “садху” шашны урсгалыг баримтлагч юм.
Йогч өвөө агуйд амьдардаг ч гэлээ эрдэмтэдтэй харилцахаас зайлсхийдэггүй, шинжилгээ, судалгаа хийх гэсэн эмч нарын урилгыг уриалгахан хүлээж авдаг байна. 2003 онд йогч өвөө орон нутгийн нэгэн эмнэлэгт 10 хоногийн турш “шинжлүүлжээ”.
Харамсалтай нь Энэтхэгийн ч, дэлхийн ч шинжлэх ухаанд тодорхой үр дүн авч ирээгүй байна. Эмч мэргэжилтнүүдэд энэ ер бусын “өвчтөний” дээд тэнгэрээс заяагдсан увидасыг тайлж чадаагүй юм. Тэд одоо ч йогч өвгөнийг хэрхэн энэ олон 10 жилийн турш усгүй, хоолгүйгээр амьд явж чадаж байгааг ойлгоогүй юм.
Гайхах зүйл үүгээр дуусахгүй. Жани өвөө хамгийн сүүлд 1940 онд 11 настайдаа бие засах газар орсон гэнэ. Тэр цагаас хойш хоолойгоороо юм давуулаагүй тул бие засах шаардлага түүнд гараагүй юм байх.