Хүүхдийн хүчирхийлэгчид таагүй сэтгэгдэл үлдээж буй талаар анх BBC агентлаг 2017 онд мэдээлж байжээ.Ингэж бузар сэтгэгдэл үлдээснээр тэд бусад сонирхол нэгтэй педофилуудад дохио өгдөг байсан гэнэ.
Тиймээс одоогоор YouTube тэдгээр сэтгэгдлүүдээс сайтаа цэвэрлэх зорилгоор шуурхай ажиллаж эхэлжээ.
Хүүхдүүд болон тэдний гэр бүлийг хамгаалах зорилгоор 18-аас доош насны хүүхдүүдэд зориулсан бичлэгийн дор сэтгэгдэл бичих боломжгүй болгоно хэмээн YouTube-ээс мэдээллээ.
Учир нь зарим бичлэгийн дор хүүхэд хүчирхийлэгчид ёс бус сэтгэгдэл үлдээгээд байсан тул зарим брэндүүд сурталчилгаа байршуулахаа зогсоосон байна.
Энэхүү шийдвэрийг хэдхэн сарын дараа хэрэгжүүлж эхлэх аж.