urgamal

Таны гоо сайханд: УРГАМЛЫН ҮР СОЁО ЗАЛУУЖУУЛАХ УВДИСТАЙ

Буудайн нялх соёо нь А, В, С, Д, Е зэрэг олон тооны витамин, кали, кальци болон бусад эрдэс бодис, чухал амин дэмүүдийг их хэмжээгээр агуулдаг.

Эдгээрийн дотроос эд эсийг хөгшрөхөөс хамгаалж, биеийн эсэргүүцэл сайжруулдаг лизин, өсөлт түргэсгэдэг изолеуцин, бие махбодь сэргээх леуцин, тайвшруулах, хоол боловсруулалт дэмжих триптофан, нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжих фенилаланин, мэдрэлийн болон булчингийн үйл ажиллагааг зохицуулагч валин, бөөр болон элэгний эд эсийг нөхөн төлжүүлдэг метонин зэрэг амин хүчлийг дурдаж болно.

ur soyo

Буудайн соёонд байдаг бензохинон нь дархлаа сайжруулах, хорт хавраас сэргийлдэг нь нэгэнт батлагджээ.

Витамины агууламжийнхаа ачаар буудайн соёо нь биеийн эд эсийг гадны таагүй нөлөөнөөс хамгаалж эрт хөгшрөхөөс сэргийлдэг.

Зарим нь мэдрэлийн эсийн үйл ажиллагаанд таатай нөлөөлж, зарим биеийн салст бүрхүүл болон арьсны өнгөн давхаргыг хамгаалдаг.

Бусад биологийн идэвхит бодис нь биеийн эсэргүүцлийг сайжруулж, гадны нян, вирус болон хавдрын эс үржин олшрохоос хамгаална.

Соёоны энэ гайхамшигт чанарыг өргөн ашиглдааг болсон. Овъёосны соёог удаан хэрэглэвэл буурал үс эргээд харладаг гэж зарим хvмvvс баталдаг. Ямар ч байсан бие организм бүхэлдээ сэргэх нь гарцаагүй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих