Дөрвөн уулын дундаа амьдран, хатан туулын усаар ундаалан буй нийслэлийнхэн өнгөрсөн өвөл цас “үзээгүй”. Тиймээс хаврын анхны бороо хэзээ орох вэ гэсэн хүлээлт сэтгэл гэгэлзүүлнэ. Яг л хүүхэд нас шиг. Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун өдөртөө нийт нутгаар 5-10 хэм дулаан, агаарын температур нэмэх градуст шилжсэн учраас говийн аймгуудын нутгаар болон Хөвсгөл аймгийн Тариалан суманд бороо оров.
Бөөн үүл нүүсээр Улаанбаатарт дөрөвдүгээр сарын 6-нд бороо орох магадлалтайг цаг уурчид хэлж байна. Цаг уур орчны шинжилгээний газраас дөрөвдүгээр сарын цаг агаарын төлөвийг гаргажээ. Сарын эхэнд хүйтний эрч суларч нийт нутгаар өдөртөө 5-10 градус дулаан, шөнөдөө 5-10 градус хүйтэн хонож, гол мөрний ус хайлах төлөв ажиглагдаж буй.
Харин сарын нэгдүгээр арав хоногийн дунд үеэс буюу дөрөвдүгээр сарын 6-наас нийт нутгаар салхины эрч ширүүсч, хур тунадас орж, хүйтний эрч чангарах төлөв ажиглагджээ.