Ханборгоцой нь эрүүл мэндэд хэрэгтэй аминдэм, эрдэс бодисоор баялаг жимс юм. Ялангуяа витамин C ихээр агуулагдсан тул таны биеийн дархлаад эерэг нөлөөтэй. Мөн минерал ба бичил элементүүдээр баялаг. Уураг задалдаг бромелин байхаас гадна цусны даралт бууруулж, судсуудын хананаас өөхөн хуримтлалыг арилгаж, цусны эргэлт сайжруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
Ханборгоцой биеэс ус гадагшлуулж, хаванг буулгадаг. Мөн гэдэс хямрах, ходоод өвдөхөд тустай. Нойр булчирхайн ажиллагааг хөнгөвчилж, арьсны нөсөө, сэвхийг арилгадаг сайн талтай.
Их хэмжээний мах идсэний дараа хэдхэн зүсэм шинэ ханборгоцой идэхэд хоолны шингээлтэнд сайнаар нөлөөлдөг. Ханборгоцой өвчин анагаах шидтэй. Мөн ханборгоцой нь аагим халуунд цангаа тайлахаас гадна хэвлийн хэсгийн ялгадсыг хөөх, хоолны шингээлтийг сайжруулах, шээс дусагнах зовиурыг багасгах, толгой эргэж, нүд эрээлжлэх зэрэг өвчинд нэн сайн жимс юм.
Ханборгоцойн шүүсэнд нэг зүйлийн исгэлэн эд байдаг ба энэ нь уурагтай зохицан хоолны шингээлтийг сайжруулна. Ханборгоцойг эмийн журмаар ашиглах тухай 5 арга бий.
1. Бөөрний үрэвсэлийг зохицуулна. Ханборгоцойн 60 гр зөөлөн эдийг улалжийн үндэстэй чанаад өдөрт өдөрт удаа ууна.
2. Мөгөөрсөн хоолойн үрэвсэлийг эмчилнэ. Ханборгоцойн 120 гр зөөлөн эдийг чанаад, 30 гр зөгийн балтай найруулан өдөрт хоёр удаа ууна.
3. Хоолны шингээлтийг сайжруулна. Жимсний шүүс шахагч машинаар шахаж шүүсийг нь өдөрт хоёр удаа 40 мл хэмжээтэй ууна.
4. Гэдэс гүйлгэхээс сэргийлнэ. Шинэхэн хан боргоцойг хальслаад, хэд хэд хэрчээд түүхийгээр нь идэж болно. Өдөрт гурван удаа 50 гр-аар идвэл гэдэс гүйлгэх зовиур үгүй болно.
5. Гэдэсний үрэвслээс сэргийлнэ. Ханборгоцойн 30 гр навчийг усан чанаад өдөр бүр гурван удаа ууна. Аливаа жимс ногооны харшилтай хүнд Ханборгоцойн жимс тохиромжгүй. Ханборгоцойг түүхийгээр нь идэхээс өмнө давстай усанд дэвтээвэл сайн. Давстай усанд органик исгэлэн эд нь задрах сайн талтай.