уб

Улаанбаатарт хот бол газар хөдлөлтийн идэвхтэй бүс

Улаанбаатар хотын орчимд газар хөдлөлийн идэвхтэй зургаан голомт бий. Харин өнгөрсөн онд МУИС-ийн судалгааны баг, Японы Нагояагийн их сургуулийн эрдэмтэд хамтран Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн байдалд судалгаа хийсэн. Ингэхэд нийслэлийн баруун хойд талаас зүүн урагшаа чиглэлд 50 орчим км үргэлжилсэн хагарлын бүс байгаа нь тодорхой болжээ.

Энэ талаар НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Б.Мягмардорж “Баянзүрх дүүргийн Хонхороос эхлэн Сонгинохайрхан дүүргийн Хүй долоон худаг хүртэл хөндлөн үргэлжилсэн газар хөдлөлийн хагарлыг илрүүлсэн. Голомтыг идэвхтэй эсэх болон газар хөдөлбөл хэдэн магнитудын хүчтэй хөдлөх зэргийг холбогдох мэргэжлийн байгууллага буюу Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судалгааны баг ажиллаж байгаа” гэлээ.

Тиймээс иргэдийг газар хөдлөлтийн аюулд бэлэн байдалд байж, амь насаа хэрхэн аврах талаар мэдлэг хуримтлуулах хэрэгтэй байгааг санууллаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих