nudnii-mes-zasal

200 хүнд нүдний мэс заслыг амжилттай хийжээ

Нүдний өвчний эмчилгээ оношилгоог сайжруулах зорилгоор УНТЭ-ийн Нүд судлалын тасагт торлог шилэнцрийн 2 машин, мэс заслын микроскопи 1, хөлдөөх аппарат 1, дагалдах эм, эмнэлгийн хэрэгсэл, мэс заслын зохиомол орчны багаж хэрэгсэл зэрэг 1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий багаж тоног төхөөрөмжийг өнгөрсөн оны 10 сард гардуулж өгсөн. Үүний үр дүнд 200 гаруй хүнд нүдний мэс заслыг амжилттай хийжээ.

Эдгээр тоног төхөөрөмжүүд нь ард иргэдэд нүдний тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлэхэд нэн чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт болсон гэдгийг эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд онцолж байна. Мөн ангиографи болон торлогийн лазерын машиныг өнгөрсөн оны 10 дугаар сард  суурилуулж, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Торлог шилэнцрийн өвчний цогц оношилгоо эмчилгээг өдөр бүр хийж, хэвшүүлж чаджээ.

Технологийн шинэчлэлийн хувьд нүдний салбарт чамгүй ахиц гарч, гадаадад болон хувийн эмнэлэгт хийгддэг байсан хагалгааг эрүүл мэндийн даатгалаар улсын эмнэлэгт хийлгэх боломжтой болж байна. Цаашид нүдний торлог шилэнцрийн мэс засал, цээжний хөндийн мэс засал, чих хамар хоолой, толгой хүзүүний мэс заслын чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, резиденсийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, Канад Улсад дагнасан нарийн мэргэжлээр эмч сургаж бэлтгэх, хөдөө орон нутгийн ард иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, тоног төхөөрөмжөөр хангах, шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих