shiree

Баярын ширээг ингэж засдаг

Шинэ жил, цагаан сар, мартын 8, насны ой, хүүхэд төрөх, сургууль төгсөх зэрэг түүхт өдрүүдийг найз нөхөдтэйгээ тэмдэглэж өнгөрүүлэх нь соёлч иргэн бүрийн нэгэн сайн заншил . Юуны өмнө байраа цэвэрлэж доторх тавилгыг цэвэр үзэмжтэй болгоод дайлагны ширээг Т, П, О хэлбэрээр засаж болно. Ширээний өндөр 90 см, нэг хүний суух зайн урт 60-80 см байх бөгөөд мэдээж хөдөлгөөнгүй байрлуулах нь чухал.

Зочны ширээг зөөлөн, зузаан, цагаан эсвэл та хүссэн цайвар эрээн аль эсвэл дан өнгөөр бүтээнэ. Хэрэв ширээний бүтээлэг нимгэн бол доор нь зөөлөвч тавьж болно.

Бүтээлэг хир толбогvй байхаас гадна голын хурц нугалаа нь арилаагvй бөгөөд шалнаас 15-20 см зайтай унжсан байвал зүгээр. Хэд хэдэн бүтээлгийг залгаж бүтээх бол зочны суух талын бүтээлэг дээд талаар нь зөрсөн байх хэрэгтэй. Ширээг зочны дэргэд бvтээх нь эвгүй бөгөөд бүтээлгийг олон дахин илж, алгаараа дарж болохгүй.

Ширээн дээр хоолны хэрэглэлийг хэрхэн яаж баярлуулах вэ?

Эхлээд зочны суудлын харалдаа ширээн дээр суурь тавгийг нэг эгнээ тавина. Ингэхдээ дөрвөн хүн суух дөрвөлжин ширээн дээр бол тавгаа голлуулж тавина.  Урт ширээний тавгийг хооронд нь 60-80 см-ын зайтай байрлуулна.

Тавагны гадна хүрээ, ширээний суурь, тавагны дээд талд зуушны таваг, түүний дээр ам арчих, суурь тавагны зvvн гар талд тавагнаас 10-15 см, ширээний ирмэгээс 8-10 см-ын зайд тавагны таваг тавина.

Суурь тавагны баруун талд хоёрдугаар хоолны хутгыг ирийг нь таваг руу харуулж, нэгдүгээр хоолны халбагыг дээш нь харуулж, үүний дэргэд ундаа, ликёр, нэг халбага нимбэгний шүүс холиод аягаа цагаан дарсаар дүүргэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих