huuhed

Ирээдүйн сайн эцэг, эхийг ТА бэлдэх үүрэгтэй…

Ирээдүйн сайн аав, ээж, зөв могнол иргэнийг бид бэлдэх ёстой. Эцэг эхчүүд бид, эерэг хүмүүжлийн аргыг хэрэглэж дадахын тулд дараах зүйлсийг урьдчилан бодож, төлөвлөх хэрэгтэй юм. Үүнд:

Би хүүхдээ ямар хүн болоосой гэж хүсч байна вэ? Өөртөө итгэлтэй өөдрөг нэгэн үү? Эсвэл аймхай хулчгар хүн үү? Аз жаргалаар дүүрэн тайван дөлгөөн хүн үү? Эсвэл уур уцаартай, догшин түрэмгий нэгэн үү? Миний хийж буй үйлдэл холын зорилготой минь нийцэж байна уу?

  • Уурласан үедээ ч хүүхдийнхээ сэтгэл санаа, бие махбодын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар бодох.

Миний хүүхэд алдаж, буруу зүйл хийсэн ч зодож шийтгэлгүй, хайртай гэдгээ хэрхэн харуулах вэ?

  • Хүүхэдтэйгээ ойлгомжтой, хүндэтгэлтэй харилцах талаар бодох.

Хүүхдээ аливаад суралцах, амжилтанд хүрэхэд нь хэрэгтэй, зөв мэдээллийг яаж өгөх вэ?

  • Хүүхдийнхээ санаа бодлын талаар бодох.
  • Хүүхдүүд өсч бойжих тусам бодож сэтгэх нь өөрчлөгддөг. Тэдний ааш, зан үйл хувирахтай холбогдуулан тэдэнд зааж сургах аргаа томчууд өөрчлөх хэрэгтэй болдог.
  • Хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх холын зорилгоо нягталж, хүүхэдтэйгээ хэрхэн элэгсэг дотно харилцах, аливааг хэрхэн ойлгуулах тухай эргэцүүлэн бодож, хүүхдээ яаж бодож сэтгэдэг, юу мэдэрдгийг нь тунгаан ойлгож чадвал бид ямар ч нөхцөлд асуудлыг зөвөөр шийдвэрлэж хүүхэддээ бахархан дуурайх хүн нь байж чадна.
  • Хүүхдийг Ивээх Сан хүмүүжлийн эерэг арга зүйг системтэйгээр түгээн дэлгэрүүлэх замаар хүүхдийн бие махбод, сэтгэл санааны бүх төрлийн хүчирхийллийг халахад хүч тавина.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих