covidgui-zun-dawalgaa

“Ковидгүй Зун” сошиал давалгаанд нэгдэх үү…

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,

Засгийн газраас дөрөв, тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон үндэсний хэмжээнд зарлаж байна. Өнөөдрөөс дархлаажуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлж байна. Иргэдийн маань оролцоо өндөр байж чадвал тавдугаар сарын 01 гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг, зургадугаар сарын 01 гэхэд хөдөө, орон нутгийн насанд хүрсэн иргэдээ тус бүр эхний тунд хамруулж, долдугаар сарын 01 гэхэд нийт иргэдээ хос тунгаар хамруулах томоохон зорилтыг дэвшүүлж байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө амжилттай хэрэгжиж эдийн засгийн эхний эерэг үзүүлэлтүүд гарч эхэллээ. Олон улсын байгууллагууд үүнийг онцолж байна. Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, ковидгүй зуныг хамтдаа угтацгаая” хэмээн уриалсан билээ.

Ерөнхий сайдын уриалгыг улс төр, бизнес, урлаг, спортын салбарынхан болон залуус дэмжиж, олон нийтийн сүлжээнд “Ковидгүй зуныг хамтдаа угтацгаая” хэмээсэн гэрэл зурган давалгаа ид өрнөж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих