Манай тамирчид UTV open ангилалдаа гуравдугаар байранд орсон бол RANKING PARTICULIER жигд амжилт үзүүлсэн тамирчдын хоёрдугаарт эрэмбэлэгджээ.
Перу улсад 41 дэх удаагийн “Дакар ралли-2019” уралдаанд болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Монголын багийн жолоочоор мото спортын ОУХМ Бямбацогт, багийн ахлагч чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, механикаар ОУХМ Баттөр, жолооч орчуулагчаар Тэмүүжин нар оролцсон.
“Дакар ралли 2019” уралдаанд дэлхийн 61 орны 534 тамирчин 334 техниктэйгээр оролцжээ. Тамирчид халуун, элсэн цөлд 10 өдрийн турш 5600 км бартаат замыг туулж өрсөлдсөн.
Монголчууд уралдааны 10 өдрийн бартаат замыг 62 цаг 40 минут 36 секундэд амжилтай туулж барианд орж нийлбэр дүнгээрээ 32 дугаар байрт жагссан байна.
Мөн UTV open ангилалдаа гуравдугаар байранд орсон бол RANKING PARTICULIER жигд амжилт үзүүлсэн тамирчдын хоёрдугаарт эрэмбэлэгджээ.