suu-company

МХБ: Сүү компанийн хувьцааны ханш өсөлттэй байна

2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 100,194,720.21 төгрөгийн үнийн дүн бүхий 490,962 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс “Хишиг Уул” ХК (HSX +14.87%) болон “Сүү” ХК (SUU +5.11%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Авто импекс” ХК (AOI -12.59%) болон “Женко Тур Бюро” ХК (JTB -12.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“TOP 20” индекс 0.32 хувиар өсч 18862.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,543,894,479,832.79 төгрөг боллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих