Мөнгө нь олон гар дамждагийнхаа хувьд ч сайн муу янз бүрийн хүний мэдэлд байдгаараа өвчин, таагүй энергийн хуримтлал болсон байдаг. Тиймээс мөнгийг оношлох тухай тусгай багаж хэрэгсэл зохион бүтээгдэж төвүүд ч бий болжээ. Зарим хүн өвчин ороож, онош нь тогтоохгүй уддаг.
Гэтэл судлаачдын хийсэн дүгнэлтээс үзэхэд энэ нь биоэнергийн түвшинд үүссэн өвчлөл байдаг байна. Тэр ч бүүхэл, мөнгөнөөс үүсэлтэй өвчин тодорхой хувийг эзлэдэг нь тогтоогджээ. Муу энергитэй хүмүүсийн гараар дамжсан мөнгө таагүй зүйл шингээсэн байдаг аж.
Судлаачдын үзэж байгаагаар хүн 2-3 хоног мөнгийг биенээсээ салгахгүй, задлаж хэрэглэхгүй хадгалж явахад л мөнгөнд таны бүх өвчин, сайн муу эннерги шингэдэг болох нь тогтоогджээ. Тиймээс түрийвчээ энгэрийн халаасандаа хийж явдаг хүмүүс зүрхний өвчин тусах, цүнхэндээ хийгээд ташаа орчмоо барьж явдаг хүмүүс, эмэгтэйчүүд бэлгийн замын өвчин тусах нь элбэг гэнэ.
Үргэлж мөнгөтэй харьцаж ажилладаг хүмүүс болох банкны ажилтан, худалдагч, бизнесмэн өвчинд амархан өртөмтгий байдаг аж. Мөнгийг гэрт болон биедээ удаан хадгалалгүй банкинд хадгалах нь зүгээр байдаг.