Оддын амьдралыг бид тансаг лимузин, улаан хивсний ёслол, ганган хувцасаар төсөөлдөг. Үнэндээ тэдний зарим нь ердийн амьдралын хэв маягийг даган, олон нийтийн унаанд суун, бидний л очдог дэлгүүрүүдээр үйлчлүүлэн, оддын өвчнөөр өвчилөхөөс зайлсхийдэг.
“Bright Side” сайтын онцолсон гудамжинд явж байхдаа ч тааралдах магадлалтай энгийн амьдралтай одуудын гэрэл зургаас хуваалцаж байна.
Дуучин Рианна Барбадост олон хүүхэдтэй жирийн гэр бүлд мэндэлсэн. Дэлхийд танигдсан алдар хүнд ч түүний хажуу айлын энгийн охины имиджийг өөрчлөөгүй байна. Тэр онлайнаар фенүүдтэйгээ сэтгэгдэлээ хуваалцаж, зурагтны өмнө дэмий суух дуртай, үндэсний хоолоо бэлдэн, ихэвчлэн нийтийн унаагаар зорчдог аж.
Энн Хэтэуэй
Сэтгэл булаам инээмсэглэлтэй, хонгорхон Энн Хэтэуэй Нью Жерси дахь дундаж амьдралтай жирийн гэр бүлээс гаралтай бөгөөд энэ хэвээрээ үргэлж байх болно хэмээн ярьдаг. Бид түүний ярьсанд итгэж болно. Энн хэзээ ч тансаг хэрэглээг эрэлхийлж байгаагүй, түүнээс оддын бардамнал огтхон ч ажиглагдахгүй. Харин түүнийг метронд бол хэд хэдэн удаа олж харж болно шүү.
Дрю Бэрримор маш залуухан нэр алдарт хүрч оддын өвчний бараан сүүдрийг дайраад өнгөрчээ. Гэвч тэр энэхүү асуудлыг даван гарч чадсан бөгөөд одоо жирийн амьдралыг даган амьдарч байна. Тэрбээр будалтгүй өдөр тутмын зургаа байнга цахим хуудастайй оруулдаг.
Майкл Дуглас нь өөрийн амьдралд хандах хандлагаараа алдартайгаас гадна өөрөө олонд танигдсан од юм. Түүний энэхүү авьяасын талаар асуухад тэрээр “Би живх солихдоо маш сайн” хэмээн хариулдаг. Мэдээж тэр тансаг хэрэглээг сонирхдоггүй, охиноо сургуулиас нь метрогоор зөөж байгаа харагддаг.
Алдар нэр нь өсч байгаа залуу од Дакота Фэннинг бусад залуу одуудын туулдаг хувь заяаг тойрон гарсан юм. Тэрбээр согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэдэггүй. Харин их сургуулиа амжилттай төгссөн ба зураг авалт, хичээл хоёроо чадварлаг хослуулж чадсан байна. Дакотта папараццигаас нуугддаггүй бөгөөд метрогоор ойр ойрхон зорчидог аж.
Кэти Холмсийн метроны буудалд авахуулсан зургаар үзэсгэлэн ч гаргаж болохоор аж. Түүнтэй метроны буудал дээр тааралдах боломжтой бөгөөд хааяа охинтойгоо явж байхыг харж болно. Кэти Нью-Йоркийн өдөр тутмын завгүй амьдралын хэв маягийг дагаж аль болох хурдан зорчихыг эрмэлздэг ба тансаг зэрэглэлийн тээврийн хэрэгслийг хэрэглэхээс татгалздаг.
Женнифер Лопез мөн Бронксийн ядуу дүүргийн жирийн гэр бүлээс гаралтай. Тэр хичээнгүйлэн, шаргуу хөдөлмөрлөснөөр амжилтад хүрч чадсан ч тэр хэзээ ч хаанаас гаралтай гэдгээ мартаж байгаагүй. Женифер эрүүл амьдралын хэв маягийг дагаж, маш их хөдөлмөрлөдөг ба архины төрлийн бүтээгдэхүүнээс татгалзаж, хүүхдийн эмнэлгийг дэмжихээс гадна, хүний эрхийг хамгаалах нийгмийн идэвхтэний үүрэг гүйцэтгэдэг.