oin-baylag

Ойн дагалт баялаг ашиглахдаа хууль зөрчихгүй байхыг анхаарууллаа!

Байгалийн ургамал, ойн дагалт баялаг ашиглах, түүх идэвхтэй улирал үргэлжилж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжийг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахаас сэргийлж Нийслэлийн Байгаль орчны газраас зөвлөмж хүргүүлж байна.

Улаанбаатар хот орчимд 78 овог, 307 төрөл, 631 зүйл байгалийн ургамал бүртгэснээс 18 зүйл нэн ховор ургамал, 50 зүйл ховор ургамал, 3 зүйл Монголын унаган ургамал, 14 зүйл Монголд байгаа завсрын унаган ургамал, 6 зүйл эртний ойн ба усны үлдвэр ургамал бүртгэгдсэн.

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх байгалийн ургамлуудаас ашиглалтад өртөмтгий ургамалд бэлчээрийн, эмийн болон бусад ашигт ургамлуудын зэрэгцээ хорт ба мансууруулах үйлчилгээтэй ургамлууд орж байна.

Ашиглалтад өртөмтгий ургамлын зүйлийн бүрдлийг авч үзэхэд бэлчээрийн 430 зүйл, эмийн 250 зүйл ургаж байгаагийн зэрэгцээ 37 зүйл хорт ургамал, 56 зүйл хогийн ургамал, 6 зүйл мансууруулах үйлчилгээтэй ургамлууд ургаж байна.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих